Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх,хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийн үйл ажиллагааг зохицуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах,чадавхыг дээшлүүлэх болон албан хаагчдын ажиллах, нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр,гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг хууль тогтоомжид нийцүүлэх,хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь төсвийн төвлөрүүлэн захирагчаас төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагчтай байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах,тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, байгууллагын албан хэргийг хөтлөх,байгууллагын үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагсдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлыг тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдыг бүрдүүлэх, байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, удирдлагыг шуурхай мэдээллээр хангахуйц ажиллагааг хэрэгжүүлнэ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж
Утас: 89119650
Цахим хуудас: Бадамсүрэн Чимэддорж
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.