Мэдээ

Биеийн тамир, спортын тухай хууль/ шинэчилсэн найруулга/

Биеийн тамир, спортын тухай хууль/ шинэчилсэн найруулга/
Тогтоол

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017оны 07 сарын 06 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

БИЕИЙН ТАМИР,СПОРТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэхуулийн зорилт нь биеийн тамир, спортын салбарын удирдлага, зохион байгуулалт,үйл ажиллагаа, эрх зүйн үндсийг тодорхойлж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхтэйхолбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2дугаар зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомж

2.1.Биеийнтамир, спортын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болонэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.МонголУлсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсынгэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Үндэснийих баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбоотой бусадхарилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Төрийнбус байгууллагын тухай хуулиар зохицуулаагүй спортын холбооны спортын үйлажиллагаатай холбоотой бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

4дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэхуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."идэвхтэйхөдөлгөөн" гэж хүний булчингийн үйл ажиллагааны тусламжтайгаар 10 батүүнээс дээш минутын хугацаанд тасралтгүй хүч зарцуулан тогтмол хийж байгаахөдөлгөөнийг;

4.1.2."биеийнтамир" гэж хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэндийгдэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг;

4.1.3."спорт"гэж хүний оюун ухааны болон бие бялдрын хөгжлийг дэмжсэн идэвхтэй үйлдлийг;

4.1.4."биебялдрын боловсрол" гэж боловсролын албан болон албан бус хэлбэрээридэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх арга барил, мэдлэг, дадал эзэмшүүлэх үйлажиллагааг;

4.1.5."үндэснийспорт" гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэснийонцлог шинжийг агуулсан спортыг;

4.1.6."спортынтэмцээн" гэж тогтоосон дүрмийн дагуу өрсөлдөх үйл явцыг;

4.1.7."спортыннаадам" гэж нэгдсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа спортын тэмцээн, соёлурлагийн арга хэмжээний нэгдлийг;

4.1.8."тамирчин"гэж спортын сургалт-дасгалжуулалтаар бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцдогэтгээдийг;

4.1.9."дасгалжуулагч"гэж сургалт-дасгалжуулалт, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааг удирдажбайгаа этгээдийг;

4.1.10."биеийнтамирын арга зүйч" гэж биеийн тамир, спортын нийтийг хамарсан арга хэмжээгзохион байгуулахад болон иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд аргазүйн дэмжлэг үзүүлэх этгээдийг;

4.1.11."спортынхолбоо" гэж нэг, эсхүл хэд хэдэн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагааявуулж байгаа төрийн бус байгууллагыг;

4.1.12."спортынклуб" гэж идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх,сургалт-дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийнэтгээдийг;

4.1.13."спортынбарилга байгууламж" гэж спортоор хичээллэх, спортын тэмцээн зохионбайгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг;

4.1.14."допинг"гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;

4.1.15."Олонулсын допингийн эсрэг агентлаг" гэж допингийн эсрэг үйл ажиллагааг удирданзохион байгуулах, хянах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагыг.

5дугаар зүйл.Биеийн тамир, спортын үндсэн зарчим

5.1.Биеийнтамир, спортод дараахь үндсэн зарчмыг баримтална:

5.1.1.идэвхтэйхөдөлгөөн, спорт нь бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой байх;

5.1.2.хувьхүний онцлог, бие бялдрын хөгжилд нийцсэн олон хувилбартай, сонголт хийхболомжтой байх;

5.1.3.төр,хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх, өмчийн олонхэлбэрт тулгуурласан байдлыг хангах;

5.1.4.спортыгялгаварлан гадуурхалт, шударга бус өрсөлдөөнөөс ангид байлгах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТАЛААРХИ ТӨРИЙНБАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

6.1.Засгийнгазар нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийгхэрэгжүүлнэ:

6.1.1.биеийнтамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

6.1.2.биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлахбодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.3.иргэнийнас, хүйс, хэрэгцээ сонирхолд нийцсэн биеийн тамир, спортын төрлийг хөгжүүлэхэдчиглэсэн зорилтот хөтөлбөр батлах;

6.1.4.үндэснийспорт, багийн спортын төрлийг хөгжүүлэх хөтөлбөр батлах;

/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.1.5.улсынхэмжээний спортын наадам зохион байгуулах талаар шийдвэрлэх, зохионбайгуулалтын журам батлах;

6.1.6.тухайнжилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулахтэмцээний жагсаалтыг батлах;

/Энэзаалтыг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.7.энэхуулийн 6.1.4, 6.1.5, 10.1.4-т заасан тэмцээн, наадмыг зохион байгуулахадсанхүүгийн дэмжлэг үзүүлэх журам батлах;

/Энэзаалтыг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.8.Олонулсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадамболон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамдамжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнажурамшуулах, мөнгөн шагнал олгох журам батлах.

/Энэзаалтын дугаарт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлторуулсан./

7дугаар зүйл.Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

7.1.Биеийнтамир, спортыг хөгжүүлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийгхэрэгжүүлнэ:

7.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийгхангуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, шаардлагатайтөсөв хөрөнгийг баталж, хяналт тавих;

/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.2.эдийнзасгийн тооцоо, материаллаг бааз, хүний нөөцийн судалгаан дээр үндэслэн нутагдэвсгэртээ улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах талаар нэр дэвшихэрх авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх;

7.1.3.биеийнтамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог дэмжих.

8дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

8.1.Аймаг,нийслэлийн Засаг дарга биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараахь бүрэнэрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.харьяанутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

8.1.2.харьяанутаг дэвсгэртээ иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийгбүрдүүлэх;

8.1.3.биеийнтамир, спортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгааиргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх;

8.1.4.сумандорон тооны биеийн тамирын арга зүйч ажиллуулах;

8.1.5.биеийнтамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах,хэрэгжилтийг хангах;

8.1.6.хүнамын нягтаршил, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн иргэний идэвхтэй хөдөлгөөн,спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортын барилга байгууламж, заал,талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх;

8.1.7.биеийнтамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр спортын холбоод, бусад байгууллагатайхамтран ажиллах;

8.1.8.аймаг,нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудалэрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх.

9дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

9.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

9.1.2.биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагааявуулж байгаа төрийн байгууллага, холбогдох бусад байгууллагыг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, хамтын ажиллагааг уялдуулах;

9.1.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр иргэн, ажахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;

9.1.4.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах заримчиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыгсанхүүжүүлэх;

9.1.5.тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс,тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалтыг батлах;

9.1.6.энэ хуулийн 6.1.4, 6.1.5, 10.1.3-д заасан тэмцээн,наадмыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг санхүү, төсвийнасуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

9.1.7.биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгохжурам батлах;

9.1.8.улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэсний шигшээбагийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмыг батлах.

/Энэхэсгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсондтооцсон./

9.2.Боловсролынасуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийгхэрэгжүүлнэ:

9.2.1.биебялдрын боловсролыг дэмжих, бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирынхичээлийн сургалтын агуулга, стандарт, хичээлээс гадуурх сургалтын ажлынүлгэрчилсэн хөтөлбөрийг тогтоохдоо биеийн тамир, спортын асуудал эрхэлсэнтөрийн захиргааны байгууллагын саналыг тусгах;

/Энэзаалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.2.бүхшатны боловсролын сургалтын байгууллага нь сургалтын агуулга, стандарт,хичээлээс гадуурх сургалтын ажлын хөтөлбөрийг зөрчин суралцагчдад биеийн тамир,спортын заал, талбай, хэрэглэл, тоног төхөөрөмжийг төлбөртэй ашиглуулахыгхориглох;

9.2.3.боловсролынсургалтын байгууллага, суралцагчдын сургуулийн орчинд идэвхтэй хөдөлгөөн,спортоор хичээллэх үндэсний стандартад нийцсэн биеийн тамир, спортын заал,талбай, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэгүзүүлэх.

9.3.Эрүүлмэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийгхэрэгжүүлнэ:

9.3.1.хүнийбиеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахадчиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээгидэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан зохион байгуулах;

9.4.Эрүүлмэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахьбүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.4.1.Эрүүлмэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрүүл мэндийнтусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтад хамрагдахмагадлан итгэмжлэгдсэн спортын клубийн нэрсийг хүргүүлэх.

10дугаар зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааныбайгууллагын бүрэн эрх

/Энэзүйлийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.Биеийнтамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэнэрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.биеийнтамир, спортын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийгхангуулах;

10.1.2.биеийнтамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага,холбогдох бусад байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, иргэн, ажахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;

10.1.3.биебялдрын түвшин тогтоох стандартыг боловсруулан, Стандартчилал, техникийнзохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуубатлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх;

10.1.4.улсынтөсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортынхолбоог сонгон шалгаруулах;

10.1.5.улсынхэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийгтогтоох, тэмцээний зохион байгуулалтыг арга зүйн удирдлагаар хангах, хяналттавих;

10.1.6.эрхэлсэнсайдын баталсан биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмынхэрэгжилтийг хангах;

10.1.7.эрхэлсэнсайдын баталсан улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх,спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;

10.1.8.биеийнтамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх;

10.1.9.хүнамд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхзорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;

10.1.10.биебялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг мэргэжил,арга зүйн удирдлагаар хангах;

10.1.11.допингийнэсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

10.1.12.энэхуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим чиг үүргийг төрийн бусбайгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх;

10.1.13.хуультогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ ДЭХ БИЕИЙНТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

11дүгээр зүйл.Спортын холбооны чиг үүрэг

11.1.Спортынхолбоо нь тухайн спортын төрлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах,төлөөлөгчийн газар, салбар, спортын клубээр дамжуулан иргэнд идэвхтэйхөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлнэ.

11.2.Спортынхолбоо нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тухайн спортын төрлийн олон улсынхолбооны дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.

11.3.Спортынхолбоо нь дараахь эрх, үүрэгтэй байна:

11.3.1.спортынтэмцээний дүрэм, заавар, тухайн жилийн спортын тэмцээний хуваарь батлах;

11.3.2.улсынхэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт оруулах тэмцээний саналаахүргүүлэх;

11.3.3.спортынтухайн төрлөөр олон улсын болон улс, бүсийн чанартай тэмцээн зохион байгуулах;

11.3.4.дасгалжуулагч,спортын шүүгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, олон улсын дүрмийн дагуу тухайнспортын төрлөөр дасгалжуулагч, спортын шүүгчээр ажиллах эрхийг хязгаарлах,хасах;

11.3.5.спортынтэмцээн, наадмын үед олон улсын дүрмийн дагуу тоглолтын үр дүнд нөлөөлөхүйцүйлдэл, эс үйлдэл гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн тухайнспортын тэмцээн, наадмын үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах, хасах;

11.3.6.олонулсын холбооноос гаргасан тэмцээний болон шүүлтийн дүрмийг мөрдүүлэх, тамирчныёс зүйн дүрмийг олон улсын дүрэмд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

11.3.7.тамирчнысургалт-дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, шигшээ багбүрдүүлэн спортын тэмцээн, наадамд оролцуулах;

11.3.8.холбооныбүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчныамжилт, спортын цол, зэрэг, гишүүнчлэлээр мэдээллийн цахим сантай байх;

11.3.9.тамирчин,дасгалжуулагч, спортын шүүгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх.

12дугаар зүйл.Спортын клубийн үйл ажиллагаа

12.1.Спортынклуб нь спортын тухайлсан болон хэд хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулж болно.

12.2.Спортынклуб нь спортын төрлийн дагнасан сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаанд тухайнспортын төрлийн үндэсний стандартыг, үндэсний стандарт байхгүй тохиолдолд олонулсын спортын холбооноос гаргасан сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөнө.

12.3.Сургалтдасгалжуулалтын үйл ажиллагааг удирдах, хянах зорилгоор дасгалжуулагч, биеийнтамирын арга зүйч ажиллуулж, хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавихүйл ажиллагааг зохион байгуулна.

13дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа

13.1.Өмчийнбүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага нь биеийн тамир, спортын чиглэлээрдараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

13.1.1.ажлынбайрны онцлог нөхцөлтэй уялдуулан ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн, спортоорхичээллэх орчин бүрдүүлэх;

13.1.2.ажиллагсдынидэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх төлөвлөгөө гарган ажиллах, спортынтэмцээн зохион байгуулах;

13.1.3.байгууллагыннийт төсвөөс ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд зарцуулах;

13.1.4.ажиллагсдынбие бялдрын түвшин тогтоох, байгаа түвшингээс бууруулахгүй байх, ахиулах аргахэмжээг тогтмол хэрэгжүүлэх;

13.1.5.сайндурын үндсэн дээр биеийн тамирын арга зүйч ажиллуулах.

13.3.Амралтынгазар, хүүхдийн зуслан нь амрагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх,спортын үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлнэ.

14дүгээр зүйл.Зэвсэгт хүчин, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахьбиеийн тамир, спортын үйл ажиллагаа

14.1.Зэвсэгтхүчин, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага нь энэ хуулийн 13.1-дзааснаас гадна дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

14.1.1.спортнь мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангах үйл ажиллагааны салшгүй хэсэг байх, биебүрэлдэхүүний мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон спортоорхичээллэх нөхцөлийг бүрдүүлэх;

14.1.2.өөрийнүйл ажиллагааны чиглэлээр спортын тэмцээн, наадам зохион байгуулах, мэргэжил,арга зүйн удирдлагаар хангах;

14.1.3.биебүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийн тусгай норм, норматив тогтоох, тусгайсургалтын хөтөлбөр батлан мөрдүүлэх;

14.1.4.биебүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийг хангах, спортоор хичээллэх, мэргэжлийнтусгай бэлтгэлийг хангах чиглэлээр спортын дагнасан нэгж ажиллуулах.

15дугаар зүйл.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа

15.1.Магадланитгэмжлэл нь спортын клубийн үйл ажиллагаа, сургалт- дасгалжуулалтын чанартхараат бус үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт өгөх үйл ажиллагаа юм.

15.2.Спортынклуб нь сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлнэ.

15.3.Спортынклубийг магадлан итгэмжлэх журам, шалгуур үзүүлэлт, үйлчилгээний төлбөрийнхэмжээг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаболон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтранбатална.

/Энэхэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

16дугаар зүйл.Сургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах

16.1.Өсвөрүе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортынсургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааэрхлэх, эрх олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрынгишүүн батална.

16.2.Биеийнтамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээртөгссөн этгээд нь насанд хүрэгчдийн, залуучуудын үндэсний шигшээ багаас бусадшигшээ баг болон спортын клубт хичээллэж буй тамирчны сургалт-дасгалжуулалт,спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааг эрх авахгүйгээр удирдаж болно.

16.3.Биеийнтамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээртөгсөөгүй иргэн спортын сургалт-дасгалжуулалтыг энэ хуулийн 16.1-т заасанжурмын дагуу эрх авсны үндсэн дээр эрхэлнэ.

17дугаар зүйл.Спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт

17.1.Улсынхэмжээний спортын тэмцээн, наадмыг спортын төрлийн онцлогоос хамаарч сум,дүүрэг, аймаг, нийслэл, бүс, улсын гэсэн шат дараалалтайгаар зохион байгуулжболно.

17.2.Улсынхэмжээний спортын наадмыг Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохионбайгуулагддаг тив, дэлхийн наадмын мөчлөгт нийцүүлэн зохион байгуулна.

17.3.Биеийнтамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараа ондзохиогдох улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарийг 09 дүгээр сарын30-наас өмнө албан ёсоор зарлах бөгөөд улсын хэмжээний спортын тэмцээнийнэгдсэн хуваарийг гаргахдаа спортын холбооны саналыг авсан байна.

17.4.Ороннутгийн чанартай спортын тэмцээн зохион байгуулах тохиолдолд зохион байгуулагчнь тухайн сумын биеийн тамирын арга зүйч, дүүргийн Биеийн тамир, спортын газартажлын 10 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх бөгөөд сумын биеийн тамирын аргазүйч, дүүргийн Биеийн тамир, спортын газар нь аймаг, нийслэлийн биеийн тамир,спортын газар, тухайн спортын төрлийн холбоонд мэдэгдэнэ.

17.5.Энэхуулийн 17.4-т заасны дагуу тухайн спортын холбоо нь спортын тэмцээн зохионбайгуулах дүрэм, стандартын талаар тухайн орон нутаг дахь салбар, эсхүл биеийнтамирын арга зүйчээр дамжуулан танилцуулж, хяналт тавина.

17.6.Энэхуулийн 17.3-т заасан хуваарьт ороогүй улсын хэмжээний спортын тэмцээн, энэхуулийн 17.4-т зааснаар урьдчилан мэдэгдээгүй орон нутгийн чанартай спортынтэмцээн зохион байгуулахыг хориглоно.

18дугаар зүйл.Үндэсний шигшээ баг

18.1.Үндэснийшигшээ баг нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн ангилалтай байна.

18.2.МонголУлсыг төлөөлөн Олимп, Паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийнбэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэдбайгуулж ажиллуулна.

18.3.МонголУлсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцохүндэсний шигшээ багийг спортын холбоо бүрдүүлж, үйл ажиллагааг нь хариуцанзохион байгуулна.

18.4.Энэхуулийн 9.1.8-д заасан журмын дагуу сонгосон спортын төрлийн спортын холбоондгэрээний дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Биеийн тамир,спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь спортын холбоотойЗахиргааны ерөнхий хууль, холбогдох журмын дагуу гэрээ байгуулж, санхүүжүүлнэ.

18.5.Аймаг,дүүргийн Засаг дарга нь аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багт орон нутгийнтөсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд аймаг, дүүргийн Биеийн тамир, спортынгазар нь спортын 8-аас доошгүй төрлөөр спортын холбооны орон нутаг дахьсалбартай хамтран сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь зохион байгуулна.

18.6.Оюутныдэлхийн аварга, Универсиадад Монгол Улсыг төлөөлөн оролцох шигшээ багийгзалуучуудын шигшээ багаас бүрдүүлнэ.

19дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн тамир, спортын үйл ажиллагаа

19.1.Хөгжлийнбэрхшээлтэй иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн,наадамд оролцоход төрийн байгууллага, спортын холбоод дэмжлэг үзүүлж ажиллана.

19.2.Спортынтэмцээн, наадам нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг бие эрхтэн, хөгжлийнонцлогийн адил түвшинд нь өрсөлдүүлэх зарчмыг баримтална.

19.3.Энэхуулийн 19.2-д заасан зарчмыг хангах зорилгоор улсын хэмжээний спортын тэмцээндоролцох хөгжлийн бэрхшээлтэй тамирчны ангиллыг олон улсын дүрмийн дагуу тогтоохкомиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг биеийн тамир, спорт, эрүүл мэнд, нийгмийнхамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

20дугаар зүйл.Тамирчны эрх, үүрэг

20.1.Тамирчиннь доор дурдсан эрх эдэлнэ:

20.1.1.спортынтөрлөө сонгох, хичээллэх;

20.1.2.тэмцээн,наадамд оролцох;

20.1.3.спортынцол, зэрэг авах;

20.1.4.харьяалагддагспортын клубээс гэрээний дагуу өөр спортын клубт шилжих;

20.1.5.спортынтэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас чөлөөлөгдөх;

20.1.6.хуультогтоомжид заасан бусад эрх.

20.2.Тамирчиннь доор дурдсан үүрэг хүлээнэ:

20.2.1.тамирчныёс зүйн дүрэм, оролцож буй тэмцээний дүрэм болон гэрээгээр хүлээсэн үүргээбиелүүлэх;

20.2.2.шударгаөрсөлдөөнийг эрхэмлэх, допинг хэрэглэхгүй байх;

20.2.3.хуультогтоомжид заасан бусад үүрэг.

20.3.Тамирчиннь доор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

20.3.1.тамирчинОлон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тивийн наадам,дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам, болон үндэсний хэмжээний тэмцээн,наадамд амжилттай оролцож медаль хүртвэл энэ хуулийн 6.1.6-д заасан мөнгөншагнал авах;

20.3.2.харьяалахбайгууллагаас цалин хөлс, урамшуулал авах.

21дүгээр зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа

21.1.Тамирчиннь Олон улсын допингийн эсрэг агентлагаас баталсан допингийн хориглосонжагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэхийг хориглоно.

21.2.Дасгалжуулагч,багийн эмч нь тамирчинд допинг хэрэглүүлэхийг хориглоно.

21.3.Допингийнэсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

21.4.Допингийнэсрэг үндэсний дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудалэрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

/Энэхэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.5.Биеийнтамир, спортын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, спортын холбоо бусад төрийнболон төрийн бус байгууллага нь хориглосон жагсаалтад багтсан бодис, аргууд,допингийн хор холбогдлын сурталчилгааг тогтмол зохион байгуулна.

22дугаар зүйл.Спортын цол, зэрэг

22.1.Спортынасуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тамирчинд олгох олон улсынхэмжээний мастер, спортын мастер, дэд мастер цол, спортын шүүгчид олгох улсыншүүгч цолны шалгуурыг тогтоож, олгоно.

22.2.Спортынцол авсан тамирчин, спортын шүүгчид харьяалах байгууллага нь мөнгөн урамшуулалболон цолны нэмэгдэл олгож болно.

22.3.Мэдээллийннэгдсэн санд бүртгэлтэй тамирчин, шүүгчид спортын цол олгоно.

22.4.Тамирчин,спортын шүүгчид спортын зэргийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийнзахиргааны байгууллагаас эрх авсан спортын холбоо тогтоож, олгоно.

23дугаар зүйл.Мэргэжлийн спорт

23.1.Ашиголох зорилгоор мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн тамирчны оролцоотой мэргэжлийнспортын тэмцээн зохион байгуулж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САНХҮҮЖИЛТ

24дүгээр зүйл.Биеийн тамир, спортын санхүүжилт

24.1.Энэхуулийн 6.1.4, 6.1.6 дахь заалт, 17.2, 18.4, 22.1, 26.2 дахь хэсэгт заасан үйлажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

24.2.Энэхуулийн 7.1.1, 8.1.3, 8.1.4 дэх заалт, 18.5, 26.6 дахь хэсэгт заасан үйлажиллагааг орон нутгаас санхүүжүүлнэ.

25дугаар зүйл.Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг

25.1.Ажахуйн нэгж, байгууллага, иргэн нь спортын холбоо, спортын клуб, биеийн тамирынарга хэмжээ, спортын тэмцээн, наадмыг ивээн тэтгэж болно.

25.2.Ажахуйн нэгж, байгууллагын спортын заал, талбай түүний дэд бүтцийг барих, спортынхэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд төрөөс татварын дэмжлэгүзүүлнэ.

25.3.Энэхуулийн 25.2-т заасан татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг татварын холбогдоххууль тогтоомжийн дагуу зохицуулна.

26дугаар зүйл.Биеийн тамир, спортын барилга байгууламж

26.1.Спортынбарилга байгууламж, заал, талбай нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасанбайна.

26.2.Спортынбарилга байгууламж, заал, талбайн стандартыг боловсруулан, Стандартчилал,тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлдбүртгүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааныбайгууллага зохион байгуулна.

/Энэхэсэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.3.Биеийнтамир, спортын барилга байгууламж, заал, талбай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байна.

26.4.Төрийнболон орон нутгийн өмчлөлийн спортын барилга байгууламж, заал, талбайнзориулалтыг өөрчлөхийг хориглоно. Хувьчлах болон тухайн барилга байгууламж,заал, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд биеийн тамир, спортынзориулалтыг хэвээр хадгална.

26.5.Сургуулийнөмнөх, ерөнхий, дээд, мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага ньсуралцагчийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх стандартын шаардлагахангасан барилга байгууламж, заал, талбайтай байх нөхцөлийг бүрдүүлнэ.

26.6.Хувийнөмчийн хөрөнгө оруулалтаар баригдсан, стандартын шаардлага хангасан спортынбарилга байгууламж, спортын зааланд иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоорхичээллүүлэх зорилгоор тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж болно.

27дугаар зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих

27.1.Биеийнтамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд бүх шатны Засаг дарга, мэргэжлийнхяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.

27.2.Талуудгэрээнд маргааныг арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцсон, шүүхийнхарьяаллын бус бусад спортын үйл ажиллагаатай холбоотой маргааныг арбитрынжурмаар шийдвэрлүүлнэ.

28дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

28.1.Энэхуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийналбаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

28.2.Энэхуулийг зөрчсөн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүлЗөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

29.1.Энэхуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

29.2.Энэхуулийн 8.1.4 дэх заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагажмөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.