Мэдээ

Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол

Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол
Тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫНТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 5

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар Засгийнгазрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор МонголУлсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2009 оны 1 дүгээр сараас эхлэн орон даяар"Биеийн тамир-эрүүл мэнд" уриан дор зохион байгуулах арга хэмжээнийтөлөвлөгөө, хариуцан ажиллах байгууллагыг хавсралтын ёсоор баталсугай.

2. "Биеийн тамир-эрүүл мэнд" уриандор зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн удирдамжийг баталж, мөрдүүлэхийгЭрүүл мэндийн сайд С.Ламбаа, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэхгазрын дарга Б.Долгор нарт даалгасугай.

3. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийгЭрүүл мэндийн сайд С.Ламбаад дааалгасугай:

3.1. "Биеийн тамир, спортыг хөгжүүлэхүндэсний хөтөлбөр", Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлторуулах хуулийн төсөл болон Олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээндамжилт гаргасан тамирчид, түүний дасгалжуулагч, багийн бусад гишүүдэд мөнгөншагнал олгох журмын төслүүдийг боловсруулж Засгийн газарт оруулах;

3.2. 2010 оны өвлийн, 2012 оны зуны Олимпийннаадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах тодорхойхөтөлбөр боловсруулж 2009 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулах;

3.3. үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл,сургуулилтыг хангах өвлийн спортын цогцолбор болон "Тамирчдын хотхон"байгуулах зураг төслийг холбогдох яам, Засгийн газрын агентлагтай хамтранболовсруулах;

3.4. биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийнчиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг магадлан итгэмжлэх талаархолбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэх;

3.5. олон улсын чанартай тэмцээн, уралдааныгэх орондоо зохион байгуулах боломж бүрдүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн заримдүүрэгт баригдах спортын цогцолборыг спортын тодорхой төрлөөр төрөлжүүлэх, усанбассейнтай болгох талаар арга хэмжээ авах.

4. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийгБоловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосугай:

4.1. бүх шатны боловсролын байгууллагын биеийнтамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангахгол хэрэгсэл болгон хөгжүүлэх, хүүхдийн бие бялдрын хөгжлийн түвшин тогтоохсорилыг сургалтын хөтөлбөрт оруулах;

4.2. хичээлийн бус цагаар спортын секц,дугуйлан ажиллуулах, гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж хичээллүүлэх,сургуулийн болон дотуур байрны гадна талд дасгал, хөдөлгөөн хийх талбайбайгуулах зэрэг боловсролын байгууллагын санал санаачилгыг бүх талаар дэмжижажиллах.

5. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийгБоловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаанарт үүрэг болгосугай:

5.1. бүх шатны сургуулийн биеийн тамирынтэнхим, заах аргын нэгдлийн багш нарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахасуудлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааныбайгууллагатай хамтран шийдвэрлэх талаар журам боловсруулж мөрдүүлэх;

5.2. биеийн тамирын багш, дасгалжуулагчийгсургалтын төрийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр гадаад оронд мэргэжилдээшлүүлэх, урт, богино хугацааны сургалтад хамруулах;

5.3. ерөнхий боловсролын сургуулийн биеийнтамирын хичээлийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор спортын заал, танхим,хэрэглэл, материалын стандартыг шинэчлэн боловсруулж, биеийн тамирын заал,танхим, гадна талбайн ашиглалтыг сайжруулах, биеийн тамирын багш нарыгхолбогдох сурах бичиг, гарын авлагаар хангах.

6. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүхшатны Засаг дарга нарт үүрэг болгосугай:

6.1. иргэд биеийн тамир, спортоор хичээллэхэдзориулан гүйлт, алхалтын зам, дасгал, хөдөлгөөн хийх ногоон байгууламж бүхий илталбай байгуулж, өвлийн улиралд байгалийн болон хиймэл мөс, цасан талбайгхарьяа нутаг дэвсгэрийнхээ орон сууц, гэр хорооллын орчимд байгуулж, тогтмолажиллуулах;

6.2. биеийн тамир, спортын чиглэлээр үйлажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын санаачилгыг бүх талаар дэмжижажиллах;

6.3. аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир,спортын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, чадавхийг нь дээшлүүлэх аргахэмжээ авах;

6.4. сумын соёл-спортын төв, аймаг, дүүргийнспортын ордонд иргэд биеийн тамир, спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохионбайгуулах таатай орчин бүрдүүлэх арга хэмжээ авах;

6.5. улсын хэмжээнд ашиглагдаж байгаа нийтийнбиеийн тамир, спортын заал, танхим, гадна талбайн ашиглалтыг сайжруулах, цаашидзориулалтыг өөрчлөх, бусдад шилжүүлэх, худалдахыг хориглох чиглэлээр тодорхойарга хэмжээ авах.

7. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдонгарах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Засгийнгазрын холбогдох гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

8. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг жилбүрийн 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийнсайд С.Ламбаад даалгасугай.

МонголУлсын Ерөнхий сайд: С.БАЯР

Эрүүлмэндийн сайд: С.ЛАМБАА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.