"БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮТЭЭЛЧ САР - 2024"
Монгол Улсад Санхүү, эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны 113 жилийн ойн арга хэмжээний хүрээнд спортын гурван төрөлт тэмцээнийг Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, Санхүү, хяналт аудитын албаны дарга Б.Саранчимэг, Төрийн аудитын газрын дарга Б.Болортуул, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.Базаррагчаа, Гаалийн газрын дарга Б.Гэрэлт-Од, Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Ариунболд нар оролцлоо.
Тэмцээнд аймгийн төсвийн болон аж ахуй нэгжүүдийн санхүүчдийн төлөөлөл, сумдын санхүү албадууд, ахмад санхүүчдийн төлөөлөл зэрэг нийт 22 байгууллагын 200 гаруй тамирчид оролцож дүнгээ гаргалаа.
Алтан медаль - Баянтүмэн сумын санхүүчид
Мөнгөн медаль - Санхүү, төрийн өмчийн хэлтэс
Хүрэл медаль - Татварын хэлтэс
Тэмцээний буухиа төрөлд:
Алтан медаль - Татварын хэлтэс
Мөнгөн медаль - Гаалийн газар
Хүрэл медаль - Баян-Уул сумын нягтлан бодогчид
Тэмцээний буухиа төрөлд:
Алтан медаль - Татварын хэлтэс
Мөнгөн медаль - Гаалийн газар
Хүрэл медаль - Баян-Уул сумын нягтлан бодогчид
Тэмцээний волейболийн төрөлд:
Алтан медаль - Зэвсэгт хүчний 327-р анги
Мөнгөн медаль - Аж ахуйн нэгж нягтлан бодогчид
Хүрэл медаль - СХДААлба
Шилдэг тоглогч - н.Отгон-Эрдэнэ
Шилдэг тоглогч - н.Дэлгэрмаа
Багийн дүнгээр:
Тэргүүн байр - Зэвсэгт хүчний 327-р анги
Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа баяр хүргэе
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.