БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮТЭЭЛЧ САР - 2024
"ОРОЛЦООД ХАМТДАА ХӨГЖЬЕ" уриа дор зохион байгуулагдаж буй "Хөгжилтэй буухиа - 5 төрөлт" тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга н.Мөнхтуяа, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Төмөрчулуун нар оролцлоо. Тус тэмцээнд 5 багийн 50 гаруй тамирчид оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.