"БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮТЭЭЛЧ САР - 2024" арга хэмжээний хүрээнд оюутан залуучуудын намрын явган аялалын нээлтийн ёслолын ажиллагаанд Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Монгол улсын боловсрол, Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан, магистр, шилдгийн шилдэг Биеийн тамирын багш, ОУХМ Ц.Пүрэвжав нар оролцлоо.
Мөн ОУХМ Ц.Пүрэвжав оюутан залуучуудад шинэ тутам хөгжиж буй спортын төрөл болох Football tennis буюу футнет спортын талаар мэдээлэл хүргэлээ. Энэ спортыг дотор эсвэл гадаа талбай дээр, намхан тороор хуваасан талбай дээр тоглодог бөгөөд нэг, хоёр, гурван тоглогчоос бүрдсэн бөгөөд хоёр баг гараас бусад биеийн аль ч хэсэгт бөмбөг цохиж оноо авдаг.
Намрын явган аялалын арга хэмжээнд уулын оргил булаацалдах, олс таталт, багийн жигд хувцаслалт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд Дорнод политехник коллежийн 100 гаруй оюутан залуучууд оролцож дүнгээ гаргалаа.
Тэргүүн байр - Dragons баг хамт олон
Дэд байр - Номер нэг баг хамт олон
Тусгай байр - Хурд баг хамт олон тус тус эзэллээ.
Идэвхтэй оролцсон нийт оюутан залуучууддаа амжилт хүсье
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.