Б.МӨНХЗАЯА ХӨХ ХОТЫН МАРАФОНД ТҮРҮҮЛЛЭЭ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод марафон болсон бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ.
"Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд тоосоо өргөсөн Монголын шилдэг марафончдын нэг билээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.