Мэдээ

ЦАГААН-ОВОО УУЛАНД БҮТЭЭН БАЙГУУЛСАН “БӨХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЦАГААН-ОВОО УУЛАНД БҮТЭЭН БАЙГУУЛСАН “БӨХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Мэдээ
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ДОРНОД АЙМГИЙН ЦАГААН-ОВОО СУМЫН ЦАГААН-ОВОО УУЛАНД БҮТЭЭН БАЙГУУЛСАН “БӨХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Улсын начин Галсанжамцын Пүрэв-Очирын санаачлан бүтээсэн "Бөхийн цэцэрлэгт хүрээлэн” цогцолборыг орон нутгийн өмчид хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд Цагаан-Овоо сумын засаг дарга Д.Батмагнай, МУГД, Улсын начин Г.Пүрэв-Очир, Дорнод аймгийн БТСГ-ын дарга Б.Чимэддорж болон Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Багийн Засаг дарга нар оролцлоо.
Хүлээн авсан актад гарын үсэг зурах үйл ажиллагаанд Буриад, Барга, Үзэмчин бөхийн үзүүлэх барилдаан мөн Хүүхдийн үндэсний бөхийн барилдаан 2 насны ангиллаар зохион байгуулагдлаа.
10-аас 12 насны хүүхдийн үндэсний бөхийн барилдаанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Т.Батчулуун түрүүлж, А.Ирмүүн үзүүрлэж, н.Золжаргал, Л.Сумьяабазар нар шөвгөрлөө.
13-аас 15 насны хүүхдийн үндэсний бөхийн барилдаанд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Э.Цэрэнтогтох түрүүлж, О.Амарбат үзүүрлэж, Э.Энхбаяр, Т.Төгстөгөлдөрхүү нар шөвгөрлөө.
Үндэсний өв, соёлыг уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах, буриад бөхийг сэргээн хөгжүүлэх, залуу хойч үедээ Буриад, Барга, Үзэмчин, Самбо бөхийг сурталчлан таниулах их үйлсэд амжилт хүсье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.