ЗҮҮН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ, ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, ЧОЙБАЛСАН ХОТЫН 86 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН
Зүүн бүсийн тулгуур төв, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Чойбалсан хотын 86 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Монгол улсын заан Д.Анар түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан Э.Ариунмөрөн үзүүрлэж, шөвгийн дөрөвт Дорнод аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Шинэзориг, Сэргэлэн сумын харьяат аймгийн харцага н.Мөнхзоригт нар шөвгөрлөө.
Үндэсний бөхийн барилдаанд барилдсан хүчит бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.