Чойбалсан хотын 86 жилийн ой, "Алдар гавьяаны өдөр"-ийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг найрамдалт хотуудын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн параспортын "Нөхөрлөл 2024" тэмцээн эхэлж байна.
Нээлтийн ёслолын ажиллагаанд Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н.Батмөнх, Хэрлэн сумын засаг даргын орлогч Б.Лхавагсүрэн, Дорнод аймгийн БТСГ-ын дарга Б.Чимэддорж, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Болорбаатар, Д.Хатанбаатар, С.Баяржаргал, А.Амарцэнгэл, Б.Батзэрэг, Н.Жалхаа, багийн дарга нар болон нийгмийн ажилтан нар оролцлоо. Олон улсын параспортын тэмцээнд Оросын Холбооны улсын Агийн буриад, Борзъя, Краснокаменск, Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт 16 багийн 120 гаруй тамирчид оролцож байна.
Тэмцээнд оролцож байгаа баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.