Мэдээ

XVII ЖАРНЫ ҮЗЭСГЭЛЭНТ ХЭМЭЭХ ТУУЛАЙ ЖИЛИЙН “ВАНГИЙН ЦАГААН- УУЛЫН ХИШИГ” САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

XVII ЖАРНЫ ҮЗЭСГЭЛЭНТ ХЭМЭЭХ ТУУЛАЙ ЖИЛИЙН “ВАНГИЙН ЦАГААН- УУЛЫН ХИШИГ” САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
Фото мэдээ
“Вангийн Цагаан- Уулын хишиг” сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цолтой 48 бөх зодоглосноос:
Түрүү бөх : Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Улсын харцага Г.Бадрах
Үзүүр бөх: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн арслан Д.Алтанцоож,
Их шөвөгт : Дорнод аймгийн Булган сумын харьяат Аймгийн арслан Г.Шинэзориг, Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Аймгийн заан н.Тожил нар шөвгөрлөө.
📌Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд сумын цолтой болон залуу 48 бөх барилдсанаас :
Түрүү бөх : Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Сумын заан Э.Төмөрсүх
Үзүүр бөх : Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Сумын заан О.Төгсжаргал
Их шөвөгт : Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Сумын заан Э. Болорхүү, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Сумын заан О.Төгөлдөр нар шалгарлаа.
📍Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд өсвөр үеийн 16 бөх барилдсанаас:
Түрүү бөх : Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Д.Өсөх-ирээдүй
Үзүүр бөх : Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын С.Аминдэм
Их шөвөгт : Талын хүчтэн клубийн тамирчин Г.Энхбаяр , Ялалт клубийн тамирчин Н.Бадрангуй нар шалгарлаа.
Ахмад бөхчүүдэд Биеийн тамир, спортын газраас хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Барилдааны үеэр үзэгчдийн дундаас азтан шалгаруулсан.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.