Мэдээ

МҮОХ-НЫ ДЭРГЭДЭХ ТАМИРЧДЫН КОМИСС ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

МҮОХ-НЫ ДЭРГЭДЭХ ТАМИРЧДЫН КОМИСС  ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Фото мэдээ
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дэргэдэх Тамирчдын комиссын төлөөллийг Дорнод аймагт ажиллах үеэр хүлээн авч уулзлаа.
Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комисс нь ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжих, шилдэг тамирчдыг алдаршуулах үйл ажиллагааг өрнүүлж буй билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд хоёрдугаар сарын 3-ны өдөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба нар Дорнод аймгийн 300 гаруй тамирчин сурагчид болон дасгалжуулагчидтай халуун дотно яриа өрнүүлж, туршлага зөвлөгөөгөө хүргэлээ.
Тус арга хэмжээний хүрээнд МҮОХ-ны Олимпын боловсрол сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж “Олимпын боловсрол бие бялдрын хүмүүжил” сэдэвт сургалт өрнүүлж, Ерөнхий боловсролын 17 сургуулийн биеийн тамирын багш нар танхим болон цахим хэлбэрээр хамрагдлаа.
МҮОХ, ЗГТА-БТСУХ, ЗГХА-БЕГ, МҮОА-аас Монгол орон даяар зарласан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааныг зарлаад буй билээ.
Уг болзолт уралдааныг Дорнод аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулахаар аймгийн Биеийн тамир,спортын газар, “Рио” олимпын зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, хамтын санамж бичиг үзэглэв.
Монголын үндэсний олимпын хорооны дэргэдэх Тамирчдын комиссоос “Хүн болох багаасаа – спортын авьяасыг хөгжүүлэх ” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.