Мэдээ

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНООС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
Фото мэдээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 21 аймагт “Нийтийн хөлбөмбөг 2021-2027” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тэрбаатар ахлагчтай удирдлагын баг 2023 оны 01 сарын 10-ны өдөр Дорнод аймагт ажиллалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөлбөмбөгийн спортыг байгууллага, аж ахуй нэгжүүдэд таниулан дэлгэрүүлэх, тэдний оролцоог хангах, багийн спортын давуу талыг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор Дорнод аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Биеийн тамир, спортын газар цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.
Мөн Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар Монголын Хөлбөмбөгийн холбооны гишүүн Дорнод аймгийн Хөлбөмбөгийн холбоо ТББ, МХАҮТ-ын Дорнод салбар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.