Мэдээ

ЖҮДО СУРАГЧ ТЭМЦЭЭНЭЭС ДОРНОД АЙМГИЙН ТАМИРЧИД 2 МӨНГӨ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

ЖҮДО СУРАГЧ ТЭМЦЭЭНЭЭС ДОРНОД АЙМГИЙН ТАМИРЧИД 2 МӨНГӨ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Фото мэдээ
Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын нэрэмжит ЖҮДО СУРАГЧ тэмцээн 2022 оны 11 сарын 24-27ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд 1600 тамирчин хурд хүч авхаалж самбаа уран мэхээ уралдуулан өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд Дорнод аймгийн баг тамирчид :
🥈32кг жинд С.Мишээл
🥈52кг жинд Э.Содтуяа
🥉73кг жинд Н.Бадрангуй
🥉48кг жинд М.Анударь
30кг жинд Т. Ихбаяр шагналт 5-р байр
34кг жинд Э.Эрхэмтөгс шагналт 5-р байр
38кг жинд О.Ууганбат шагналт 5-р байр
40кг жинд Э.Маралгуа шагналт 5-р байр
57кг жинд Б.Цэлмүүн шагналт 5-р байр
+70кг жинд О.Аянуур 7-р байранд шалгарсан амжилттай оролцлоо.
Нийт амжилттай оролцсон дасгалжуулагч болон баг тамирчдаа баяр хүргэе👏👏

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.