Мэдээ

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН-2022 МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН-2022 МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН
Фото мэдээ
Үндэсний бөхийн Өсвөр үеийн - 2022 оны Монгол улсын аварга шалгаруулах барилдаан Баянхонгор аймагт 2022 оны 10 дугаар сарын 21- 22- ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Барилдаан 21 аймаг, 9 дүүргийн өсвөр үеийн бөхчүүд оролцсон.
Дорнод аймгаас Өсвөр үеийн 18 нас А.Арман 17 нас Ш.Эрхэмсайхан 16 нас А.Дэмүүл, нар амжилттай оролцлоо.
16 насны төрөлд Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 Ардын Хувьсгалын 100, 101 жилийн Өсвөр үеийн барилдаанд үзүүрлэсэн А.Дэмүүл нь Үндэсний бөхийн Өсвөр үеийн – 2022 оны Монгол улсын аварга шалгаруулах барилдаанд 4 байр эзэллээ.
Амжилттай оролцсон бөхчүүдэдээ баяр хүргэе.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.