Монгол Улсын бахархал болсон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.
Биеийн тамир, спортын ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэн бүрд чанартай, түргэн шуурхай хүргэн хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлж, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай хүний нөөц, таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэн, биеийн тамирын дасгал, спортоор хичээллэхийг уриалж байна.
Хүндэтгэсэн
Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга
Б.Чимэддорж
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.