Мэдээ

"ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТОГЛОЛТ

"ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТОГЛОЛТ
Фото мэдээ
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа ерөнхий боловсролын сургуулиудын цэрэг спортын “Дөл” цогцолбор тоглолт энэ сарын 07-08-ны өдрүүдэд Чойбалсан хотод амжилттай өндөрлөлөө.
Уг тоглолтод аймгийн ерөнхий боловсролын 16 сургуулийн 20 баг, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, урлагийн тоглолт, цэрэг эх орны сэдэвт эссэ бичих зэргээр оюунаа уралдуулсан 2 өдрийн арга хэмжээ болж аваргаа шалгарууллаа. Үүнд:
Тэргүүн байр – М.Хангал захирагчтай Улсын тэргүүний 5 дугаар сургууль “Соёмбо” 2 дугаар тасаг
Дэд байр – С.Батзориг захирагчтай Хан-Уул цогцолбор сургууль “Хилчин” 1 дүгээр тасаг
Гутгаар байр – Б.Отгонбаяр захирагчтай Баян-Уул сургууль “Домогт Шонхор” тасаг
Тусгай байр – Э.Энхбаяр захирагчтай Фловер сургууль “Дельта” тасаг
Тусгай байр – М.Пүрэвбат захирагчтай Улсын тэргүүний 5 дугаар сургууль “Соёмбо” 1 дүгээр тасаг тус тус шалгарлаа.
Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт багууд, сурагчдадаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсэн, бэлтгэн оролцуулсан нийт багш нар, сургуулийн удирдлага хамт олондоо Талархал илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.