Мэдээ

өсвөр үеийн ЗҮҮН БҮСИЙН ЖҮДО бөхийн аварга шалгаруулах тэмцээн

өсвөр үеийн ЗҮҮН БҮСИЙН ЖҮДО бөхийн аварга шалгаруулах тэмцээн
Фото мэдээ
Говьсүмбэр аймгийн Шивээ говь суманд 2022 оны 04-р сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан өсвөр үеийн ЗҮҮН БҮСИЙН ЖҮДО бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорнод аймгийн Дашбалбар сум Х.Мөнгөнхуяг багштай 16 тамирчин, Хөлөнбуйр сум Н.Хандармаа багштай 12 тамирчин, Цагаан овоо сум Ж.Оргилсайхан багштай 7 тамирчин, Чойбалсан сум П.Амгаланбаатар багштай 9 тамирчин, ЕБ-ын 12-р сургууль Б. Мөнхбат багштай 13 тамирчин, "Ялалт" клуб Б.Соёлчхүү Ч.Сугархүү багштай 36 тамирчин," Талын хүчтэн" клуб Б.Талынбүүвэй багштай 36 тамирчин нийт 129 тамирчин амжилттай оролцон:
Багийн дүнгээр Хөвгүүд Тэргүүн байр
Охид Тэргүүн байр эзлэн нийт багийн нэгдсэн дүнгээр ТЭРГҮҮН байранд шалгарлаа.
Тэмцээнд оролцоход тусалсан тамирчдын эцэг, эх болон Цагаан-Овоо сумын ЗДТГ, Дашбалбар сумын ЗДТГ, ЕБС, Чойбалсан сумын ЗДТГ, Хөлөнбуйр сумын ЗДТГ, ЕБС, П.Гэрэлбаатар тэргүүнтэй Дорнод аймгийн Жүдо бөхийн холбооны хамт олонд талархал илэрхийлье.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.