Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос улс орон даяар зохион байгуулсан нийтийн биеийн тамирын "Эрүүл мэндийн Цахим гүйлт 2021" арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 15-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Энэхүү арга хэмжээнд Дорнод аймаг амжилттай оролцож 21 аймгаас
1. Нийт гүйгчдийн тоогоор 3 дугаар байр
2. Нийт туулсан километрээр 6 дугаар байр
3. Зүүн бүсэд 2 дугаар байранд шалгарсан амжилтыг үзүүллээ.
Жич: Бүсийн шалгаруулалтыг аянд оролцсон нийт хүний тоог тухайн аймгийн иргэдийн тоотой харьцуулан гаргасан.
ДОРНОД НУТГИЙН ГҮЙГЧИД ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.