Биеийн дархлааг дэмжих “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021” үйл ажиллагааны үеэр Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, ивээн тэтгэгч байгууллагуудтайгаа хамтран нийт оролцогчдынхоо дунд “Гүйгчид бол сельфичид билээ” уралдаан зарласан. Энэхүү уралдаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат тус цахим гүйлтийн шилдэг оролцогч Т.Цолмон нь III байрт шалгарлаа. Түүний "сельфи”-г 7 хоногийн хугацаанд 2.7 мянган хүн цааш түгээснээр “Эрүүл мэндийн цахим гүйлт-2021”-ийн Ивээн тэтгэгч “G-Mobile” ХХК-ийн жилийн турш интернэт үнэгүй ашиглах эрх бүхий “Мөнгөн дугаар”-ын эзэн боллоо.
Т.Цолмондоо Баяр хүргэе!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.