Мэдээ

ОУХМ Л.Алтанцэцэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медалтан боллоо

ОУХМ Л.Алтанцэцэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медалтан боллоо
Мэдээ
“Дорнод аймгийн Халхгол сумын харьяат ОУХМ Л.Алтанцэцэг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медалтан боллоо”
Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртлээ.
Л.Алтанцэцэг нь 2023 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн аваргын тайзнаа дараалан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж, спортын шинэ түүхийн эзэн боллоо.
Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулж, түүхэн амжилтаа бататгасан танд баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд улам их амжилт хүсье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.